Шууд Chart

Д.Сумьяа тэргүүтэй зарим бөх өнөөдөр барилдана

2019-02-22 15:56:10

Жүдо бөхийн Дьюселдорфийн “Их дуулга” тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурван хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний анхны өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхлэх юм.

Уг тэмцээнд Монгол Улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Д.Сумьяа тэргүүтэй шилдэг 18 жүдоч оролцох ба өчигдөр тэмцээний сугалаа явагджээ.

16:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн урьдчилсан барилдаанууд гурван татами дээр зэрэг явагдана. (www.livetv.mn/sport сайт уламжлал ёсоор бүх барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ.)

00:00 цагаас: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд нэг татами дээр явагдана.

Өнөөдөр манай бөхчүүд

Эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой барилдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумьяа тэргүүтэй зарим бөх өнөөдөр барилдана  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй