Шууд Chart

Татварын нийт орлого өсчээ

2019-02-22 17:32:55

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 690.6 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 558.2 тэрбум төгрөг болж тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 132.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 160.2 (30.2хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 142.0 (34.1хувь)тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс тус тус өслөө.

Татварын нийт орлого 626.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 157.7 (33.7хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн албан татвар 3.2 (69.3хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч бусад татвар, төлбөр хураамжийн орлого 47.6 (76.2хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 42.6 (54.1хувь) тэрбум төгрөг, онцгой албан татвар 26.9 (43.1хувь) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 24.5 (24.2хувь) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 17.5 (43.3хувь) тэрбум төгрөг, орлогын албан татвар 0.7 (0.6хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 73.8 хувийг татварын орлого, 7.6 хувийг татварын бус орлого, 18.6 хувийг ирээдүйн өв сангийн орлого эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2019 оны 1 дүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 558.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 142.1 (34.1хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд хүүгийн зардал 41.8 (94.3хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 112.3 (27.1хувь) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 23.9 (4.6 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 94.3 хувь, хөрөнгийн зардал 5.5 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.2 хувийг эзэлж байна.


Татварын нийт орлого өсчээ  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй