Шууд Chart

Лууван 40 хоноод боловсордог

2019-02-25 11:18:13

Хөрс голдоггүй, хүйтэнд тэсвэртэй, богино хугацаанд ургадаг ногоог хэрхэн тариалах тухай мэдээг хүргэе. 10-12 хэмийн хүйтнийг тэсвэрлэх чадалтай, гэрэлд дуртай нэг төрлийн ногоо бол улаан лууван юм. Энэ ногоонд амин дэм ихээр хуримтлагддаг учир сувиллын ногоо гэж нэрлэх нь бий. Түүхийгээр нь ч хүнсэнд хэрэглэж болдог энэ ногоо 10-12 хэмд илүүтэй ургадаг байна. 

Тиймээс дөрөвдүгээр сар гармагц лууван тарьж болно. Ногоо бүрэн боловсроход 30-40 хоног шаардагддаг учир ургацаа хэд хэдэн удаа хурааж авах боломж бий юм. Лууванг тариалахдаа эгнээ хооронд 15-20 см, харин 2-2.5 см-ийн гүнд тарина.  

Ингэж тарьсан нөхцөлд 3-5 хоногт жигд соёлдог байна. Ургалтын хугацаанд гурван удаа л услах ёстой байдаг аж. Өөрөөр хэлбэл, 10 хоногт нэг удаа услах ёстой. Харин ургацаа хураахгүй оройтуулж болохгүй. Хэрэв оройтвол дундаа хөндий болж, хорхой шавьж үүрлэх нөхцөл үүснэ. 


Лууван 40 хоноод боловсордог  
Үзсэн: 7184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
AX [127.0.0.xxx] 2019-02-26 09:36
Дээр тавьсан зураг чинь шар лууван байна. Бичвэр чинь улаан лууван (редис)-ийн тухай юм шиг ээ. Андуураад байна уу даа. Мэргэжлийн хүмүүс залруулаад өгөөсэй
ххх [127.0.0.xxx] 2019-12-20 15:15
Рэдисктэй андуурсан байна
Гэдсэнд хэд хоног боловсордог юм бол оо? [127.0.0.xxx] 2019-02-25 16:38
Идсэн лууван бүр хэлбэр дүрс өнгөө алдалгүй өтгөнөөр гадагшлах юм?
Зочин [127.0.0.xxx] 2019-02-25 16:23
Хадгалалт даадгүй сорт биш үү. Нарийн уртын борлуулалт муу байдаг. Үүнийг тарьж үзээгүй юм байна. Хаанахын ямар сорт,хадгалалтын үзүүлэлт хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй