Шууд Chart

Пакистаны ерөнхий сайд Энэтхэгийн талтай яриа хэлэлцээ хийхийг хүсчээ

2019-02-28 10:27:46

Кашмирт болсон халдлагын асуудлаар Пакистаны ерөнхий сайд Энэтхэгийн талтай яриа хэлэлцээ хийхийг хүсч байна. 2 улсын маргаантай газар нутагт тооцогддог Кашмир бүс нутагт болсон халдлагаас үүдэн зөрчил маргаан хурцдах шинжтэй болоод байгаа юм. Энэ талаар Пакистаны ерөнхий сайд Имран Хан лхагва гарагт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.

Энэтхэгийн засгийн газраас мягмар гарагт Пакистаны хилд нэвтэрч зэвсэгт босогчдын байрлалд агаараас цохилт хийсэн гэж мэдэгдсэн. Тэдний мэдэгдсэнээр агаарын цохилтод өртсөн Исламын зэвсэгт бүлэглэл энэ сарын 14-нд Кашмирт болсон халдлагыг үйлдсэн байдаг. Үүний дараа лхагва гарагийн үдээс өмнө Пакистаны талаас Энэтхэгийн 2 онгоцыг унагаж, нэг нисгэгчийг нь барьсан гэж мэдээлээд байсан юм. Ингээд лхагва гарагтаа багтан Пакистаны ерөнхий сайд Имран Хан телевизээр Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзах талаар ярьсан байна. Мөн, “Энэтхэгийн онгоцыг унагасан хэрэг батлан хамгаалах зорилготой байсан” гэж мэгэджээ.

Харин Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас баривчлагдсан нийсгэгчийг нь яаралтай шилжүүлж өгөхийг хүссэн байна. Мөн, Пакистаны засгийн газарт Исламын хэт даврагсад Кашмирын халдлагад оролцсоныг батлах баримт нотолгоог илгээсэн гэж албаныхан мэдээлжээ. Тэд Пакистаны талыг энэ тал дээр арга хэмжээ авахыг уриалсан байна.


Пакистаны ерөнхий сайд Энэтхэгийн талтай яриа хэлэлцээ хийхийг хүсчээ  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй