
Карл Лагерфельдийн найман настай муур Шупетт нэрт загвар зохион бүтээгчийн 200 сая ам.долларын хөрөнгөөс тодорхой хувийг нь өвлөхөөр болсон тухай BBC мэдээллээ. Бирман үүлдрийн Шупетт муур Карл Лагерфельдийн хамгийн эрхэм амьтан байсан бөгөөд эзнээсээ дутахааргүй алдартай нэгэн. Түүний инстаграм хуудас нь 120 мянган дагагчтай, хувийн блогтой. "Тэр минь өөрийн гэсэн хөрөнгөтэй, өв залгамжлагч" хэмээн нэрт загвар зохион бүтээгч 2015 хэлж байсан бол өнгөрсөн жил "Миний хөрөнгөөс тэр (Шупетт) өв залгамжилна. Гэхдээ бусад нь санаа зоволтгүй, бүгдэд нь хүртээнэ" гэж байв.
Мөн "Хүн амьтан хоёр гэрлэж болохгүй нь харамсалтай юм даа. Би амьтанд ингэтлээ дурлана гэж төсөөлж ч байсангүй" хэмээж байлаа.
Сонирхуулахад, Шупетт 2014 онд Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Шу Үэмүратай хамтарч, нэрийн бүтээгдэхүүн гаргасан бөгөөд ингэхийн тулд 3.18 сая ам.долларын гэрээ байгуулж байжээ.
Загвар зохион бүтээгч Карл Лагерфельд муурандаа 200 сая доллар өвлүүлэн үлдээжээ | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.