Шууд Chart

Алдарт "Kimi no na wa" аниме киног Америк хувилбараар хийнэ

2019-02-28 15:33:55

"500 Days of Summer" болон "Amazing Spider-Man" кинонуудын найруулагч Марк Вебб Японы алдарт "Kimi no Na wa" буюу "Чиний нэр" анимийг Холливудын кино болгохоор ажиллаж эхлээд байна. Макото Шинкай бол "The Garden of Words", "5 Centimeters per Second" зэрэг дийлчихсэн мундаг бүтээлүүдтэй хүн юм. "Your Name" харин  2016 онд нээлтээ хийж, дэлхий дахинд маш алдартай болсон билээ.

Live-action бүтээл болж гарах тухай мэдээлэл 2017 оны есдүгээр сард анх цацагдсан боловч хэн найруулах нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм. Ж.Ж.Абрамсын Bad Robot болон Paramount Pictures нар уг киног хамтран продюсерлэж, Эрик Хэйссерер кино зохиолыг бичих гэнэ. Холливудын бүтээл болон гарах уг кинонд гол дүрүүдийг хөдөө амьдардаг нэгэн уугуул америк охин, Чикаго хотод амьдардаг залуу хоёроор төсөөлж, хийгдэх магадлалтай байгаа аж.

2016 онд гарч Японд болон дэлхий даяар маш их ашиг орлого, амжилтыг дагуулсан ‘Your Name’ анимийн Live-Action киног 2017 онд J. J. Abrams продюсерлэн хэмээн зарлаж олон хүний шүүмжлэл мөн хүлээлтийг ч үүсгээд байсан билээ.

Харин саяхан энэхүү Live-Action киног 500 Days of Summer болон The Amazing Spider-Man кинонуудаар нь сайн мэдэх найруулагч Marc Webb найруулах болсныг зарласан байна. Your Name анимийн продюсер Genki Kawamura хэлэхдээ “Бидний анхны сонголт Marc Webb энэ киног найруулах болсонд сэтгэл хөдөлж байна. Тэрээр хайрын түүхийг ярихдаа сайн, жишээ нь 500 Days of Summer кино. Би түүнийг ‘Your Name’ анимийн киног шив шинэ өнцгөөс харуулж үүнийг дээд цэгт нь хийнэ хэмээн найдаж байна” гэжээ.

Мөн түүнчлэн энэхүү анимийг бүтээгчид илүү их “барууны өнцгийг” харахыг хүсч байгаа ба гол дүрийн эрэгтэй, эмэгтэй хоёр нь Tokyo болон Gifu хотод биш харин Chicago хот бас Америкийн орон нутгийн нэгэн жижиг хотод байж магадгүй юм байна. Одоогоор тодорхой батлагдсан мэдээ байхгүй ч энэхүү Live-Action кино нь 2019 оны сүүлээр гарах төлөвтэй байгаа юм.

Мөн анимийн найруулагч Makoto Shinkai твиттер дээрээ энэхүү гарах киног зөв хүмүүсийн гарт байгаагаа илэрхийлжээ.

 

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Алдарт "Kimi no na wa" аниме киног Америк хувилбараар хийнэ  
Үзсэн: 2682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй