
ОХУ дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээнээс гарах тухай тогтоолыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баталж гарын үсэг зурсан байна. Даваа гарагт энэ тухай Кремль мэдээлэхдээ, Вашингтонд энэ шийдвэрээ албаны ёсоор мэдэгдэх болно гэжээ.
Америкийн талаас Оросыг 9-М-729 гэдэг далавчит пуужингаараа энэ гэрээг зөрчсөн хэмээн буруутгаж, гэрээнээс гарах тухай шийдвэрээ Москвад мэдэгдсэн. Харин Оросын талаас шүүмжлэлийг няцааж, пуужингаа 500-аас илүү км зайд хүрэх боломжгүй, тиймээс “бид гэрээг зөрчөөгүй” гэж мэдэгдэж байгаа юм. Харин Америкийн талыг Орос 2 зүйлээр буруутгадаг. Оросын эрх баригчдын хэлж байгаагаар нэгдүгээрт Вашингтон тэнгисийн цэргийн хуурай замын пуужингийн системийн хувилбараар гэрээг зөрчсөн. Эжис Ашор гэж нэрлэдэг энэ пуужингийн систем Томахак далавчит пуужин хөөргөх чадавхтай, үүнийгээ Америкчууд Польш, Румын зэрэг европын улсуудад байршуулсан гэж Москва үзэж байна. Хоёрдугаар АНУ пуужин эсэргүүцэх технологи хөгжүүлэхдээ дунд тусгалын пуужингуудыг ашиглаж гэрээ зөрчсөн гэдэг шүүмжлэл байдаг.
Тиймээс одоо Зөвлөлтийн үед байгуулсан пуужингийн энэ гэрээ ирэх 8 дугаар сар гэхэд дуусгавар болох нөхцөл нь бүрдээд байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Оросын хэвлэлд бичсэнээр Кремлийн гаргасан мэдэгдэлд “Хэрэв Америкийн тал гэрээний зөрчлөө арилгах юм бол хүйтэн дайны Дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээ дахин сэргэж магадгүй” гэсэн байна. Хүйтэн дайны үед буюу 1988 онд байгуулсан гэрээгээр 500-аас 5500 км-ийн тусгалтай хуурай замын болон баллистик пуужин хөгжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.
ОХУ дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээнээс гарна | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.