Шууд Chart

Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгын хөрөнгийг бүртгэнэ

2014-02-05 09:07:39

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр нийслэлийн Засаг дарга Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгын хөрөнгийг бүртгэх тухай захирамж гаргажээ. Нийт 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилга байгууламжийг нийслэлийн өмчид  бүртгэж авахыг  нийслэлийн Өмчийн харилцааны  газарт даалгаж, нийслэлийн өмчид шилжүүлж авсан хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны  газарт үүрэг болгожээ.
 

Нийтэлсэн: О.Энхмаа

Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгын хөрөнгийг бүртгэнэ  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй