Шууд Chart

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр нээлтээ хийнэ

2019-03-05 12:05:35

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр нээлтээ хийж байна. Өнөөдрөөс эхлэн 10 хоног хуралдах 13 дугаар сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 2 дугаар бүгд хурлын 3 мянган төлөөлөгч Хятадын улс төр, эдийн засгийн бодлогын талаар хэлэлцэнэ. Үүнд: хамтарсан болон гадаадын бүрэн эзэмшлийн компаниудын үйл ажиллагааг журамладаг хуулиудыг шинэчлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хуулийг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж батлах аж.

Хуулиар технологийг хүчээр шилжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай бизнест засгийн газраас хууль бусаар оролцож нөлөөлөх зэргийг хязгаарлана гэж төсөлд нь дурджээ. Америктай хийж байгаа худалдааны асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байгаа учир хуулийг түргэвчилж байгаа гэсэн мэдээлэл байна.

Өнөөдөр эхэлж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын нээлтийн тухайд Хятадын төрийн зөвлөлийн дарга Ли Көцян энэ жилийн эдийн засгийн зорилтын талаар мэдэгдэл хийнэ. Хятадын эрх баригчид 2019 оны эдийн засгийн зорилтоо өнгөрөгч 2018 оны 6,5 хувийн өсөлттэй байхаар тооцоолсноос бууруулж, 6-аас 6,5 хувьтай байхаар төлөвлөж байгаа хэмээн эх сурвалж Ройтерст мэдээлжээ.

Мөн хурлын нээлтийн үеэр Хятадын батлан хамгаалах салбарын энэ оны төсөв ил болохоос эхлээд инфляцын зорилтот түвшин зэрэг бусад тоон үзүүлэлтүүдийг ч тодорхойлно. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр Хятадын худалдааны яам, төв банк зэрэг газруудаас мэдээлэл өгч хэвлэлийн хурал хийдэг. Хурал Хятадын төрийн зөвлөлийн даргын мэдээллээр дуусдаг байна.


Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй