Шууд Chart

"Талын гал" ХК ногдол ашгийг хуваарилна

2019-03-05 12:48:05

"Талын гал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөг буюу нийт 34.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгож гаргах бөгөөд ногдол ашгийн төлбөрийг компанийн байранд болон ҮЦТХТ-өөр дамжуулан олгохоор болсон байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 


"Талын гал" ХК ногдол ашгийг хуваарилна  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй