Шууд Chart

БНХАУ-ын цагдаа “явдлаар таних” системийг туршиж эхэлжээ

2019-03-05 16:21:21

Хятадын хиймэл оюуны технологийн Watrix компани хүнийг явдлаар нь таних камерын хяналтын системийг бий болгосон юм.

Уг систем нь хүний нүүр харагдаж байгаа эсэхээс үл хамааран 50 метрийн холоос ч явдлаар нь таних чадвартай ажээ. Царайгаар таних системээс ялгаатай нь явдлаар таних (gait recognition) технологи хүний алхах хэлбэр, гарын байрлал, хөдөлгөөн, өнцөг зэрэг дээр шинжилгээ хийж, өндөр нарийвчлалтай илрүүлдэг юм.

Шинэ системийн 2.0 хувилбарыг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд Бээжин, Шанхай, Чончинь хотуудын цагдаагийн газрууд туршилтаар ашиглаж эхэлснийг Watrix компанийн үүсгэн байгуулагчдын нэг Хуань Ёнжэнь хэвлэлд ярьжээ.Одоогоор Хятад даяар 300,000 орчим гэмт этгээд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд тэдний явдлын онцлогийг агуулсан мэдээлэл өгөгдлийн санд нь орсныг Хуан баталж байна.2016 онд Бээжинд байгуулагдсан Watrix компани өнөөдөр явдлаар таних технологиор дэлхийд тэргүүлж, АНУ, Хятадад нийтдээ 50 патент эзэмшдэг болжээ.

Мөн хүн таних нарийвчлал нь лабораторийн түвшинд 96 хувийг даваад байгаа гэнэ.Хятадын Төрийн Зөвлөл 2017 оны долдугаар сард “Хиймэл Оюун Ухааныг хөгжүүлэх төлөвлөгөө” гаргаж баталсан нь 2030 он хүртэл хэрэгжих гурван шаттай хөтөлбөр юм.Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын дундуур “Хиймэл Оюуны салбарт Америкийн манлайлал”-ыг хадгалахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх захирамжийг гаргасан байна.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

БНХАУ-ын цагдаа “явдлаар таних” системийг туршиж эхэлжээ  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
unshigch [127.0.0.xxx] 2019-03-08 03:34
ajilsag hodolmorch hyatadiin ard tymend amjilt hysie. tanai hoid horsh boloh mongol delhii toirch guilgaa guisaar, ardchilal gej hutsaj charlasaar tyyhiin hog deer hayagdlaa.
,nlno [127.0.0.xxx] 2019-03-07 08:44
Жозеф Лиза зээл, Бид 5000 доллараас 50000 ам. Долларын зээлийг олгодог бөгөөд 50000 доллараас 300,000 долларыг төслөөс зээл авахыг хүсч байгаа хүн, компанид жилийн 2 хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэчнээн их хэрэгцээтэй байгаа, төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт.  и-мэйлээр (joseluisloans@gmail.com) whatsapp (+13075431042)
,nlno [127.0.0.xxx] 2019-03-07 08:40
Жозеф Лиза зээл, Бид 5000 доллараас 50000 ам. Долларын зээлийг олгодог бөгөөд 50000 доллараас 300,000 долларыг төслөөс зээл авахыг хүсч байгаа хүн, компанид жилийн 2 хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлдэг. Тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэчнээн их хэрэгцээтэй байгаа, төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт.  и-мэйлээр (joseluisloans@gmail.com) whatsapp (+13075431042)
user [127.0.0.xxx] 2019-03-07 02:28
hytad tasarlaa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-06 23:20
mongolchuud domog tudii chingesteigee 21 zuund uldeh ni todorhoi bolloo
Зочин [127.0.0.xxx] 2019-03-06 21:56
Явдал байхдаа ч яахав дээ. Алхаагаар, алхалтаар нь гэж бичээсэй
Зочин [127.0.0.xxx] 2019-03-06 20:07
манайд хэрэжүүлбэл УИХ+ЗГ+Ерөнхийлөгчгүй болгож мэдэх дамшиг байна

Бидэнтэй нэгдээрэй