
Ниссан Моторс компанийн захирал асан Карлос Гон батлан даалтаар өнөөдөр суллагдана гэсэн мэдээлэл байна. Саяхан Токио хотын шүүхээс Ниссан Моторс компанийн захирал асан Карлос Гон-ыг батлан даалтаар суллах хүсэлтийг зөвшөөрчээ. Ингэснээр тэрээр 3 сар хагас хоригдсоны эцэст өнөөдөр суллагдах аж.
Батлан даалтад Гон 9 сая долларын барьцаа төлөх юм байна. Одоогоор түүний талаар нэмэлт мэдээлэл байхгүй байна. Өнгөрөгч 11 дүгээр сарын 19-нд баривчлагдсан Карлос Гон-ыг өмгөөлөгчид нь 2 удаа батлан даалтад гарах хүсэлт гаргасан ч тэр бүрийг шүүх хүлээж аваагүй. Түүнийг санхүүгийн сахилга алдсан хэмээн буруутгасан ч, эсэргүүцэж байгаа юм.
Ниссан Моторс компанийн захирал асан батлан даалтаар суллагдана | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.