
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг уржигдар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид албадан ирүүлж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан. Ийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн прокурорын зөвшөөрлөөр өчигдрийн 00:10 цагийн орчимд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Тэгвэл үүнтэй холбоотой дээрх хүмүүсийн өмгөөлөгчид мөрдөгчдийг Үндсэн хууль зөрчиж, үйлчлүүлэгчдийг нь албадан саатуулсан хэмээн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Ийн тус шүүхийн шүүгч Х.Идэр өмгөөлөгчдийн гаргасан гомдол, прокурор, мөрдөгчдийн санал, тогтоол болон бусад бичиг баримтыг үндэслэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчдийн тогтоол Үндсэн хууль болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дээрх хүмүүсийг суллахаар шийдвэрлэсэн байна.
Дашрамд дуулгахад, мөрдөгчид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс корпорац”-ын удирдлагыг цагдан хорих санал прокурорт хүргүүлэхдээ “Монголын зэс корпорац”-ыг үүсгэн байгуулагч, анхны захирал Г.Хүрэлбаатарыг мөн баривчлахаар болсон юм.
Д.Эрдэнэбилэг нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зөрчсөн гэж үзжээ | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.