Шууд Chart

ӨНӨӨДӨР: Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

2019-03-13 07:00:00

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 13-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Үндсэн хуулийн цэц

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

Багш хөгжлийн ордон

10:00 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Ерөнхий боловсролын сургуулийн 150 нийгмийн ажилтанд сургалт зохион байгуулна. Утас: 96061497

ШУТИС

10:00 цагт: "Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд" сэдэвт олон улсын хурал номын санд болно. Утас: 99148148

10:00 цагт: “Мобиком” корпорацийн захирал Хамада Тацуяа тэргүүтэй илтгэгчид"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оролцогчид болон ирэх сараас эхлэн Японд суралцах оюутнуудад зориулж лекц уншина. Утас: 99832535

Шүүхийн ерөнхий зөвлөл

11:00 цагт: Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт болно. Утас: 99977677, 96664674

Жанжин клуб

13:00 цагт: Шүүхийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалт болно.

MN-Мэдээллийн төв

11:30 цагт: “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент" уриан дор зохион байгуулагдах "Төгс бүтээгч-2019" арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

11:40 цагт: "Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийн төв"-ийн нээлт болно.

Утас :99519677, 99047423

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй