Шууд Chart

ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

2019-03-14 07:00:00

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 14-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Баянзүрх дүүрэг

08:00 цагт: БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга нар нийслэлд хэрэгжиж буй концессын төсөл арга хэмжээний хэрэгжилттэй танилцана. Утас: 88008781

Гадаад хэргийн яам

Монгол Улсын Эрчим хүчний яам, Английн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй "Ухаалаг эрчим хүч" форум Зөвшилцлийн танхимд болно.

Интермэд эмнэлэг

09:00 цагт: Голландын “World Pharmacy Tour” байгууллагын профессор “Эмийн салбарын ил тод байдал” төслийн хүрээнд эмч болон эм зүйч нарт ашгийн бус лекц уншина. Утас: 99999031

Төрийн ордон

09:00 цагт: "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, санал авах хэлэлцүүлэг" Чингис хаан танхимд болно. Утас: 91915340

Хууль зүйн үндэсний хүрээлэн

09:00 цагт: “Үндэсний хэмжээнд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын гуравдугаар ээлжийн сургалтын нээлт болно. Утас: 91119838

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

09:00 цагт: “Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл, эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалт, нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 88001959

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

09:00 цагт: “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт хурлын танхимд болно. Утас: 99187024, 99736124

Блю скай

09:30 цагт: Азийн сан, АТГ, ШӨХТГ хамтран “Шударга өрсөлдөөн ба авлига” сэдэвт хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчид болон бизнесийн мэргэжлийн холбоодын хүрээнд зохион байгуулна.

ХАНгарди ордон

10:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид ЗДТГ-ын "А" зааланд хуралдана. Утас: 70119921

Баянзүрх дүүрэг XXV хороо

11:00 цагт: Нийслэлийн 255 дугаар цэцэрлэгийн нээлт болно. Тус цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилийн дундуур ашиглалтад орсноор өнгөрсөн намар цэцэрлэгийн сугалаанд оролцоод хасагдсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны гэртээ байдаг хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болсон юм. Нээлтийн арга хэмжээнд тус цэцэрлэгийн багачууд болон эцэг эхийн төлөөлөл оролцоно. Утас: 99133183

Монцамэ агентлагийн мэдээллийн төв

11:00 цагт: “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” арга хэмжээний зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ. Утас: 94226008,99291632

ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэн

13:30 цагт: Пи тооны өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэнэ. Утас 99119125, 88020593

Нийслэлийн иргэний танхим

14:00 цагт: Нийслэл, дүүргийн Хүүхдийн холбоо болон оролцооны байгууллагуудын чуулга уулзалт болно.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй