Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-03-14 09:13:17

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас ““Эмээлт” зах дээрх 600 мянган адууны ширийг хог дээр хаяж байснаас Хятад руу экспортолъё”, “Бригадын генерал Б.Батбаяр: Бид агаарын хил болон халдашгүй дархан байдлыг хянах, хамгаалах үүргээ сайн биелүүлж байгаа”, “Э.Хашчулуун: Эрдэнэт үйлдвэр рүү Засгийн газар халдаж буй үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хорт утаан хөшиг Монголыг бүхэлд нь нөмрөх вий”, “Хамарын хийд рүү сунасан “хар гар”-ны нэг эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн”, “Д.Даваа: Монгол цэргийн сахилга бат, чадавхыг олон улсад үнэлэх болсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ж.Эрхэмбаатар: ЖДҮ-гийн луйврыг дарахын тулд захиргааны шүүхийг татан буулгах гэж байсан”, “Б.Баатархүү: “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдуулан дөрвөн хүнийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн”, “Цэргийн музейг шагнах бус алдагдсан зүйлсийн араас хариуцлага тооцох ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй