Шууд Chart

Халдлага үйлдсэн этгээдүүд амиа егүүтгэжээ

2019-03-14 09:27:32

Бразилд зэвсэгтэй 2 этгээд сургууль дотор гал нээж, 8 хүний аминд хүрчээ. Сан-Пауло хотын зах дахь сургуульд лхагва гарагийн өглөө болсон хэргийн дараа гал нээсэн 2 хүн өөрсдийгөө буудан хөнөөсөн байна. Тэд Сузано гэдэг улсын сургууль руу халдахдаа нүүрэндээ маск зүүсэн байжээ. Буудаж эхлэх үед орон нутгийн цагаар өглөө 9 цаг 30 минут болж байсан байна. Энэ үеэр сургуулийн завсарлагааны цаг болж байжээ.

Цагдаагийнхны мэдээлснээр нас барсан 8 хүний 5 нь сурагч 3 нь багш нар байсан байна. мөн 10 гаруй хүн шархадсан байна. Халдсан сургуулийн хувьд 6-аас 18 насны мянга орчим сурагчтай сургууль байна. Мөн цагдаагийнхны хэлснээр гал нээсэн 2 хүн 17, 25 настай бөгөөд энэ сургуульд сурч байсан юм байна. Тэд гал нээхдээ 2 өөр зэвсэг ашиглажээ. Халдлагын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлжээ.


Халдлага үйлдсэн этгээдүүд амиа егүүтгэжээ  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй