Шууд Chart

Осолдсон онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ

2019-03-14 16:59:11

Этиопиан Эйрлайнес” агаарын тээврийн компани энэ сарын 10-нд Этиопт осолдсон "Боинг 737 Макс 8" зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ. Энэ тухай тус агаарын тээврийн “Твиттер” хуудсанд мэдээлсэн байна. 

Үүнээс өмнөхөн онгоцны хар хайрцгийг хилийн чанадад судлуулахаар илгээнэ гэж байсан ч чухам аль улс руу илгээх нь тодорхойгүй байсан юм. 

Онгоцны хар хайрцгийг унших ажиллагаанд Германы агаарын ослын шалтгааныг тогтоох хорооныхон оролцохоос татгалзсан тул Этиопын засаг захиргаа Францын Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын дүн шинжилгээ, мөрдөн байцаах товчоонд хандаад байсан билээ. 


Осолдсон онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй