Шууд Chart

Цагаан хаданд осол гарч нүүрс тээвэрлэдэг машины жолооч амиа алджээ

2019-03-14 17:27:25

Өмнөговь аймгийн нүүрс тээврийн замд ачааны автомашины жолооч галд өртөж, машиныхаа кабинд нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, Цагаан хад гэх газарт нүүрс тээврийн “Сань-Хэ” гэх хятад компанийн жолооч нас барсан бөгөөд энэ талаарх дуудлага цагдаагийн байгууллагад өнөөдөр 07:46 цагт бүртгэгдсэн байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машинд гал гарч, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч түлэгдсэн. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч, эмчилгээгээ даалгүй нас барсан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагаан хаданд осол гарч нүүрс тээвэрлэдэг машины жолооч амиа алджээ  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй