Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Нойрны төв"-ийн нээлт болно

2019-03-15 08:20:00

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 15-ны баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Улаанбаатар чуулгын байр

08:00 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт болно. Нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын дарга удирдлагууд оролцоно. Утас: 325044, 91113191

Монголын хүүхдийн ордон

09:00 цагт: Шадар сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар ОУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг "Хүүхэд-хэрэглэгч" өдөр болгон тэмдэглэнэ. Утас: 88008781, 99991706

Гаалийн ерѳнхий газар

10:00 цагт: Гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99145985

Шутис

10:00 цагт: БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд ирэх сараас Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд “Батламж гардуулах ёслол” болно. Утас: 99832535

Сэнтрал тауэр

10:00 цагт: Монгол дахь Канадын сангийн 23 дахь удаагийн төсөл шалгаруулалтын танилцуулгын өдөрлөг дөрвөн давхрын хурлын зааланд болно.  Утас: 88779173, 94036661

Явуугийн цэцэрлэгт хүрээлэн

10:00 цагт: Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр, 90 жилийн ойг тохиолдуулан найрагчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 88816482

УУХҮЯ

11:00 цагт: "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

11:00 цагт: Улсын эмнэлгүүдээс Монголд анх удаа байгуулж буй "Нойрны төв"-ийн нээлт болно. Утас: 99895514

Налайх дүүрэг

11:00 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал тус дүүргийн төв талбайд болно. Утас: 91989008

Монгол Японы төв

14:00 цагт: “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар зохион байгуулагдана. Утас: 99832535

Сэнтрал тауэр

16:00 цагт: “Хятад ажилчид БНМАУ-д” номын нээлт долоон давхрын 701 тоотод болно.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: "Нойрны төв"-ийн нээлт болно  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй