
АНЭУ-ын Дубай хотын “Хандам” спорт цогцолборт Тусгай олимпийн зуны 15 дугаар наадмын усан сэлэлтийн тэмцээнүүд өчигдөр болсон. Манай улсаас эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд Б.Элбэрэлт оролцсон. Харин эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50 метрийн усан сэлэлтийн төрөлд Э.Гүнжсүрэн нар оролцож буй. Тус наадмын эрэгтэй, эмэгтэй 50 метрийн усан сэлэлтийн уралдаанд Э.Гүнжсүрэн ангилалдаа наймуулаа байсан бөгөөд, сорилго тэмцээний үеэр наймдугаарт жагсаж байсан ч олимпийн тоглолтын үеэр амжилтаа ахиулж, хувийн амжилтаа эвдэж шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Харин Б.Элбэрэлт сорилго тэмцээний үеэр хувийн дээд амжилтаа эвдэж, тэргүүлж байсан бол олимпийн тоглолтын үеэр дөрөвдүгээр байрт жагслаа.
Манай хоёр тамирчны гол найдлага тавьж буй төрөх болох 25 метрийн тэмцээн өнөөдөр. Харин маргааш Б.Элбэрэлт 100 метрт уралдана. Тиймээс амжилтаа ахиулж, Тусгай олимпийн медаль авах боломж ойрхон байна.
Манай багийн хамгийн сониуч, юм бүхний учрыг олох гэж хичээдэг охин бол Э.Гүнжсүрэн. Тэрбээр 25 дугаар тусгай сургуульд сурдаг бөгөөд усан сэлэлтээр хичээллээд удаагүй. Тусгай олимпийн наадам бол түүний анхны олон улсын хэмжээний наадам юм. “Усан сэлэлтээрээ маш сайн хичээллэж, амжилтад хүрнэ. Бас мисс болно” хэмээн ярих тэрбээр гэр бүлийнхэн болон усан сэлэлтийн багш нар нь маш их дэмждэгт баярлаж буйгаа хэлсэн.
Тусгай олимпийн наадам бол медалийн төлөөх өрсөлдөөн төдий бус юм. Энд хайр, хүлцэл, нэгнээ хүлээн зөвшөөрөх, хүндлэх, итгэл бэлэглэх хөдөлгөөн өрнөж байна.
Тусгай олимпийн Зуны 15 дугаар наадамд оролцож буй тамирчдын дунд дауны хам шинжтэй гурван тамирчин байгаагийн нэг нь Б.Элбэрэлт. Тэрбээр усан сэлэлтээр зургаан жилийн хугацаанд хичээллэж байгаа туршлагатай тамирчин. Хонг Конгт болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс 25, 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрлөөс хүрэл медаль хүртэж байсан билээ.
Б.Элбэрэлт усан сэлэлтээр хичээллэж, амжилт гаргасан нь Монголын дауны хам шинжтэй хүүхдүүдэд спортоор тэр дундаа усан сэлэлтээр хичээллэж, бие бялдраа хөгжүүлэх замыг тавьж өгсөн гэж хэлж болно.
Тусгай олимп: Усан сэлэлтийн тамирчид хувийн амжилтаа ахиуллаа | ||
Үзсэн: 1458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.