
Индонезийн Хойд Суматра дахь Синабонг хэмээх галт уул өнгөрсөн сарын эхээр дэлбэрснээс хойш өнөөг хүртэл утаа тоосоо агаарт цацсаар байна. Тэрхүү уулын хормойд орших 22 мянга гаруй хүн амтай Берастепу тосгоны Каро дүүрэг галт уулын утаа тоос, үнсэнд дарагдаад байгаа учир аврагчид ард иргэдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Агаарт тоос, хорт удаа дэгдснээс үүдэн одоогоор 14 хүн нас барж, олон мянган уугуул иргэн орон гэрээ орхин дүрвээд байна.
Галт уулын дэлбэрэлтээс үүдэн хүний амь үрэгджээ | ||
Үзсэн: 4214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.