Шууд Chart

Сочигийн олимпийн аюулгүй байдал бүрэн хангагджээ

2014-02-07 10:31:15

Өвлийн спортын 22 дахь их наадам өнөөдөр Сочи хотноо эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Сочигийн олимпийг тойрсон асуудлууд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Ялангуяа наадамд оролцох тамирчид болоод үзэгч, зочдын аюулгүй байдалд бүрэн найдаж болно гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин батлан хэлсэн юм. Тэрээр наадам эхлэхээс хоёр хоногийн өмнө Хар далайн эргийн амралт зугаалгын бүс болох олимпийн наадам зохион байгуулагдах газрын бэлтгэл ажилтай танилцаж аюулгүй байдал нэн тэргүүний чухал асуудал болохыг онцолсон юм.

Мөн өнгөрсөн жил АНУ-д Бостоны марафоны үеэр гарсан дэлбэрэлтийг ч сануулжээ. Гэсэн ч Сочигийн олимпд энэ тал дээр айж эмээх зүйлгүй бөгөөд олон улсын хүчнээс бүрдсэн аюулгүй байдлыг хамгаалах багийнхан наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал дор үйл ажиллагаагаа явуулах болно гэжээ.
 
Дашрамд дуулгахад, олимпийн Сочигийн олимпийн шөнийн зураглалыг задгай сансраас буюу олон улсын сансрын станцаас авчээ. Японы сансрын нисгэгч Коичи Ваката өндөр нягтшил бүхий камерын тусламжтайгаар дэлхийгээс 400 километрийн зайнаас дүрсийг авсан байна. Энэхүү бичлэгийг хийх үед оройн 11:00 цаг 30 минут болж байсан бөгөөд гэрэлтэн харагдах шөнийн үзэмж гайхалтай байсныг сансрын нисгэгч онцолсон байна.  
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сочигийн олимпийн аюулгүй байдал бүрэн хангагджээ   
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй