Шууд Chart

Такакэйшёо озэки цолоо гардлаа

2019-03-27 13:20:32

Японы сүмо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Осака хотноо өнөөдөр өглөө болжээ. Хурлаар ирэх тавдугаар сарын 12-нд Токиод эхлэх зуны тэмцээний банцүкэг хэлэлцсэн байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө болсон хаврын тэмцээнд 10 давж, озэки цолны болзол биелүүлсэн сэкивакэ Такакэйшёод озэки цол олгохыг санал нэгтэй дэмжсэн байна.

Сүмо бөхийн холбооноос озэки цол олгох шийдвэрээ тусгай элч илгээж мэдэгддэг журамтай. Энэ удаад Нишиива, Дэваноүми хоёр ояката очиж, Чиганоүра ояката, окамисан болон Такакэйшёо нарт албан ёсоор мэдэгдлээ.

Такакэйшёо “Бүшидо сэтгэл зүрхээ марталгүй сүмо бөхдөө анхааран, хичээн зүтгэх болно” хэмээсэн байна.  

Бүшидо нь Бүши-самурай, до-зам мөр буюу самурайн зам мөр гэсэн утгатай япон үг юм.

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд гараад 28 башё барилдан озэки болсон нь түүхэнд зургадугаарт бичигдэж буй амжилт аж.

Тэрбээр 22 нас долоон сартай бөгөөд хамгийн залуудаа дээрх цолонд хүрсэн бөхчүүдээс есдүгээрт бичигдээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Такакэйшёо озэки цолоо гардлаа  
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй