Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.08/

2014-02-08 08:07:30

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.

2014 оны 2 дугаар сарын 09-нөөс 2014 оны 2 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11,12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд зарим газраар, 12-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд  хүйтэн шөнөдөө Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 37-42 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.



 


Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.08/  
Үзсэн: 1991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй