Шууд Chart

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2019-03-30 10:15:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицаг өрөөндөө хүлээн авч уулзлаа. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирлаар Такаши Касе шинээр томилогдсоныг уламжлаад зургаадугаар сард манай оронд айлчлах явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлтэйг Др Сергей Диордица дамжуулав.

ДЭМБ-аас Номхон далайн Баруун бүсийн улс орнуудад явуулах бодлоготоо багагүй өөрчлөлт оруулж яаралтай, онцгой нөхцөл байдал, халдварт бус өвчин болон насжилт, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад техник туслалцааны чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэв.

Хүн амын эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн орны хувьд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар ДЭМБ-тай хамтарч дэмжин ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй