Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.09/

2014-02-09 09:30:05

Ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

2014 оны 2 дугаар сарын 10-наас 2014 оны 2 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11,12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-13-нд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.09/  
Үзсэн: 1562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-02-09 11:27
hezeenees dulaarah ve

Бидэнтэй нэгдээрэй