Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.10/

2014-02-10 07:30:00

Ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 хэм, бусад нутгаар өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Улз, Халх голын сав газраар  өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

2014 оны 2 дугаар сарын 11-нээс 2014 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм , өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.10/  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй