
Этиопын агаарын тээврийн компанийн “Боинг 737 Макс 8” загварын онгоц өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд шувуу, эсвэл хөндлөнгийн объекттой мөргөлдсөнөөс болж сүйрсэн гэж хоёр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Эй-Би-Си” теле суваг мэдээлжээ.
Энэ мэдээллээс үзэхэд мөргөлдөөний улмаас онгоцны агаарын хөндлөн урсгал, далавчны өнцгийг тодорхойлдог хэрэгсэл болох дайралтын өнцгийг мэдрэгч гэмтсэн байна. Үүний улмаас онгоцонд түлхэлтийн хүч огцом унах систем идэвхжиж, онгоц унасан гэжээ.
“Уолл Стрит Жоурнал” сониноос өмнө нь Этиопын “Боинг 737 Макс 8” загварын онгоцны “Эм-Си-Эй-Эс” буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем” нь гацсаны улмаас сүйрсэн гэсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулсан юм. Энэ систем нь онгоцны түлхэлтийн хүч огцом унахаас нэмэлтээр хамгаалдаг байна.
“Боинг 737 Макс 8” онгоц хөндлөнгийн объекттой мөргөлдсөнөөс болж сүйрсэн гэв | ||
Үзсэн: 2776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.