Шууд Chart

Энэтхэгчүүд хувцасны стандарт хэмжээстэй болно

2019-04-04 12:44:46

Энэтхэгийн Эдийн засгийн сонинд мэдээлснээр, ирэх 3-р сард тус улсын Нэхмэлийн яам Үндэсний хувцас технологийн сургуультай хамтран, иж бүрэн хувцасны хэмжээсний орон нутгийн стандартыг туршин түгээх юм байна. Энэтхэгт улсын стандартын хувцасны хэмжээсний хуваарь байхгүй тул зарим хэрэглэгч бараа худалдан авахдаа биедээ тохирсон хувцас сонгоход бэрхшээлтэй байдаг гэнэ. Тиймээс үндэсний стандарт бий болгон хэрэгжүүлсний дараа иймэрхүү байдлыг ихээхэн өөрчлөхийн зэрэгцээ спорт, урлаг зэрэг бусад салбарын аж үйлдвэрлэлд чухал нөлөө үзүүлнэ гэж мэдээлжээ.

Энэтхэгийн Нэхмэлийн яамны сайд Смрити Ирани нийгмийн сүлжээнд "Энэ төлөвлөгөө дотоодын үйлдвэрлэгчид энэтхэгчүүдийн биеийн онцлогт илүү тохирсон хувцас үйлдвэрлэхэд тустайн дээр жижиглэн худалдааны бизнес нэгжийн хувьд, биед тохиромжгүйгээс шалтгаалан бараагаа буцаах, солих явдлыг багасгана. Англи, Америк, Европ тив бүгд хувцасны хэмжээсний тус тусын стандарттай. Харин Энэтхэгт байхгүй. Энэ бол Энэтхэгийн хувцасны экспортод тулгарч буй нэг сорилт юму гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Англи, Америк, Европт үйлдвэрлэсэн хэмжээсийг олон улсад түгээмэл хэрэглэдэг. Энэтхэгийн засгийн газар энэ удаад Хятад улсын туршлагыг хэрэгжүүлж, Энэтхэгийн орон нутгийн брэндүүд нэгдмэл хэмжээстэй болж, гаднаас импортолсон хувцаст ч орон нутгийн хэмжээс хадахыг шаардсан байна. Гэвч тус улсын холбогдох байгууллага, одоо хэрэгжүүлж буй "S, M, L" зэрэг Англи, Америкийн хэмжээсний стандартыг цаашид хувцасны шошгод үлдээх эсэх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.

Ирэх сард Энэтхэгийн Нэхмэлийн яам, Үндэсний хувцас технологийн сургуультай хамтран ажлын хэсэг байгуулж, Колката, Мумбай, Шинэ Дели, Хайдарабад, Бангалор, Шиллонг зэрэг 6 хотод өгөгдөл цуглуулах юм байна. Хувцасны хэмжээсийг орон нутгийн болгох дизайны шаардлагад сайтар нийцүүлэхийн тулд 3D сканерын технологи ашиглан биеийн өдөр, жин, бэлхүүсний болон цээжний тойрог зэрэг биеийн гол гол хэмжээсийг цуглуулж, компьютерын мэдээллийн санд оруулан, аналитик загварчлал бүтээх гэнэ.

Эдгээр 6 хот Энэтхэгийн олон газар нутгийн хүмүүсийн бие галбирын гол гол онцлогийг үндсэндээ хамарсан бөгөөд өгөгдөл цуглуулахад 15-65 насны 25 мянган хүнийг оролцуулах юм.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Энэтхэгчүүд хувцасны стандарт хэмжээстэй болно  
Үзсэн: 2905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй