Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007, Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага ISO 15189:2012 гэсэн Олон улсын гурван стандартыг хэрэгжүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага билээ.
Тус төвд АХБ-ны ЭМСХХ-5 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд уг төслөөр Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг итгэмжлэл бүхий гадаадын компаниар баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 1 дүгээр сард Англи улсын “LIoyd Register” компаний төлөөлөгч ирж ЦССҮТ-ийн нөхцөл байдалтай танилцсан бол энэ удаагийн нэгдүгээр шатны үнэлгээг хийхээр тус компаний БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх аудитор ноён Фанг Зи хүрэлцэн ирж 2019 оны 4 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд ажиллалаа.

Эхний шатны үнэлгээгээр ЦССҮТ нь хангалттай үнэлэгдсэн бөгөөд хоёрдугаар шатны үнэлгээнд орох эрх бүхий байгууллага болохыг мэдэгдлээ. Уг хуралдаанд ЦССҮТ-ийн удирдлагын багийн гишүүд болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас, ЭМСХХ-5 төслийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Оюунбилэг, Төлөвлөлт хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Төслийн менежер Д. Эрдэнэтунгалаг нар оролцож үнэлгээний үр дүнгийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
| ЦССҮТ Гадаадын компаниар чанарын баталгаажуулалт хийлгэж байна | ||
| Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.