Шууд Chart

2018 онд нийт 942224 иргэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд ханджээ

2019-04-08 10:28:12

2018 оны жилийн эцсийн байдлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 942224 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 99.9 хувийн үзүүлэлттэй байна.

Мөн 15424 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 2178 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудлын дийлэнх нь нийгмийн халамж үйлчилгээ, орон сууц, зээл, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байлаа. Нийт өргөдөл гомдолд хүсэлт 874333, гомдол 29720, санал 39122, талархал 534 ирсэн байна.


2018 онд нийт 942224 иргэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд ханджээ  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй