Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам
Япон Улсын одоогийн Цог Жавхлант Эзэн хаан хаан ширээнээсээ бууж Угсаа залгамжлах хунтайж хаан ширээнд залрах гэж байгаатай холбогдуулан Япон Улсын Засгийн газрын хуралдаанаар шинэ он тооллыг "Рэйва" хэмээн нэрийдэхээр шийдвэрлэснээ албан ёсоор зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү шинэ он тооллыг шинэ эзэн хааныг хаан ширээндээ заларсан өдрөөс буюу ирэх 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэглэж эхлэх юм.
"Рэйва" хэмээх нэрийн утгыг тайлбарлаваас "Рэй" гэдэг нь үзэсгэлэн төгөлдөр, "Ва" гэдэг нь эв нэгдэл хэмээх утгыг тус тус илэрхийлэх бөгөөд нийлээд "Хүмүүс дэлгэр сайхан сэтгэлээ эвлэн нийлүүлсний дүнд соёл ундран гарч хөгжин торнино" гэсэн бэлгэдлийн утгатай.
Мөн шинэ он тооллын нэрийг түүхэндээ анх удаа Японы эртний ном судрыг эх сурвалж болгосон ба 1200 орчим жилийн өмнө эмхэтгэсэн “Ман-ёо-шюү” хэмээх хамгийн эртний сонгодог шүлгийн түүврийн хэсгээс эш татсан аж.

| Япон Улсын шинэ он тооллыг “Рэйва” хэмээн нэрлэхээр болжээ | ||
| Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.