
Цахим тайлангийн систем /E-TAX.MTA.MN/-д нэвтрэх нэр, нууц үгийг дахин авах тухай хүргэе. Цахим тайлангийн системийн аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаагүй буюу регистрийн дугаараа нууц үг болгон ашигласан зарим татвар төлөгчийн e-tax.mta.mn системд хандах эрхийг татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд татварын албанаас идэвхгүй болгосон болно. Иймд татвар төлөгч та дараах бичиг баримтыг бүрдүүлэн харьяалах татварын албан дээрээ очиж хэрэглэгчийн нууц үгээ дахин авна уу.
1. Нууц үг дахин авах хүсэлт /албан бичгээр/
2. Иргэний үнэмлэх
3. Итгэмжлэх /Захирал, үүсгэн байгуулагчийг төлөөлөн ирэх тохиолдолд/
Эх сурвалж: Монголын Татварын алба
Цахим тайлангийн системд нэвтрэх нэр, нууц үгийг дахин авах тухай | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.