Шууд Chart

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн зуны зуслан цэцэрлэг гурав дахь жилдээ ажиллаж эхэлжээ

2025-06-26 09:15:04

Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгийн салбар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны зуслан цэцэрлэг гурав дахь жилдээ ажиллаж, өчигдөр/ 2025.06.25/ хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ.

Өнгөрсөн хоёр  жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 200 орчим хүүхэд, эцэг эхчүүдийг хамруулж байсан. Энэ жил дөрвөн ээлжээр нийт 100 хүүхдийг эцэг эхийн хамтаар сувилахаар төлөвлөжээ. Өртгийн хувьд өмнөх жилүүдээс тарифын нэмэлдэлгүй байгаа аж.

 

Зуны зуслан цэцэрлэгт аутизм, тархины саажилт, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 10 хоногийн хугацаанд өдрийн дэглэмийн дагуу хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, чийрэгжүүлэлт, аялал зугаалга гэсэн хөтөлбөрөөр амарна. Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүдийн эрүүл мэндэд ахиц өөрчлөлт, эерэг үр дүнд гарч байгааг эцэг эхчүүд хэллээ.

Монгол Улсын Боловсролын тухай хуульд хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулна гэж заасан байдаг.

Гэвч бодит байдал дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тусгай сургалт хөтөлбөр, орчны хэрэгцээ шаардлага их байна. Аймаг орон нутгаас энэ чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг VII цэцэрлэгийн дэргэд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулахаар барилгын угсралтын ажил явагдаж байна.

Зулзагын голын нарсан ойн цэвэр агаарт байрлах зуны цэцэрлэгт Дархан төдийгүй, Сэлэнгэ, Булган, Улаанбаатар зэрэг бусад аймаг орон нутгаас зорин ирэх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа аж.

 


Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн зуны зуслан цэцэрлэг гурав дахь жилдээ ажиллаж эхэлжээ  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй