Шууд Chart

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2025-06-26 09:37:40

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дээд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 52 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т, 47°27'00.0"N 102°04'48.0"E / 06.25-ны өдрийн 06:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 06:17 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

 Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн дарга болон малчнаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, гэрийн уна тооно шажигнаж дуугарсан гэж мэдээлсэн. Учирсан хохирол үгүй. 

 


Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй