Шууд Chart

Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ

2025-06-26 12:15:28

Алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангитай хамтран зохион байгуулж буй “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургууль эхэллээ. Дадлага сургуульд Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангийн усчин аврагчид оролцож байна.

 

Алба хаагчид эрэн хайх маршрут төлөвлөлт, түргэн урсгалд тандалт хийх арга зүй, усанд осолдсон нэрвэгдэгчийн байршил тогтоох, усны гүн чиглэлийн үнэлгээ хийх арга зүй зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг ойголтоо дээшлүүлж, харилцан туршлага солилцож, ур чадвараа дээшлүүлнэ.

Жил бүр дулааны улиралд гол, усны ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад аврагчдыг сургаж дадлагажуулах, мэдлэг чадварыг бататгах энэ төрлийн дадлага сургууль чухал ач холбогдолтой байдаг юм.


Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй