Шууд Chart

Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засварын ажлыг гүйцэтгэж байна

2025-06-27 12:41:35

Нийслэл Улаанбаатар хотын авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Өлзий төвөөс 100-н айлын уулзвар)-ын ажлыг гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар суурь хучилт хийх, Полимер битумтэй асфальтбетон хольцоор өнгө хучилтыг хийх, худгийн таг өндөрлөх, чулуун хашлага суурилуулах, тэмдэг тэмдэглээг хийх зэрэг ажлууд хийгдсэн. Өнгө хучилтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өглөөний 06:00 цагт бүрэн дуусгаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.


Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засварын ажлыг гүйцэтгэж байна  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй