
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2014 оны 2 дугаар сарын 12-ноос 2014 оны 2 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд баруун зүгийн нутгаар, 13-нд зарим нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-15-нд Алтайн уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.11/ | ||
Үзсэн: 1581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.