Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр болохоор товлогдоод байна. Маргааш өглөө 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхлэх тус хуралдаанаар 2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох, Соёлын биет өв эргүүлэн авчрах, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах, Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилт зэрэг асуудлаар салбар хариуцсан сайдуудын мэдээллийг сонсоно.
Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хүргэж байна.
|
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
1. |
Журам батлах тухай |
Ө.Энхтүвшин |
|
2. |
2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох тухай |
Ө.Энхтүвшин |
|
3. |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай |
Н.Энхболд |
|
4. |
Хэлэлцээрийн төслийн тухай |
Д.Цогтбаатар |
|
5. |
Дүрэмд өөрчлөлт оруулах тухай |
Ё.Баатарбилэг |
|
6. |
Соёлын биет өв эргүүлэн авчрах тухай |
Ё.Баатарбилэг |
|
7. |
Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай* |
Ё.Баатарбилэг |
|
8. |
Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах тухай |
Х.Баделхан |
|
9. |
Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай |
Х.Баделхан |
|
10. |
Конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай |
Б.Энх-Амгалан |
|
11. |
Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай* |
Б.Энх-Амгалан Д.Сумъяабазар |
|
Танилцуулах асуудал |
||
|
12. |
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
|
13. |
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
|
14. |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
|
15. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Н.Цэрэнбат |
|
16. |
Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар |
Н.Цэрэнбат |
|
17. |
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийн талаар |
Б.Энх-Амгалан |
|
18. |
Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Ц.Даваасүрэн |
|
19. |
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.Сарангэрэл |
| Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно | ||
| Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.