Шууд Chart

Үхсэн байж болзошгүй малын махыг нийслэл рүү оруулахаар завдсаныг саатууллаа

2019-04-10 11:21:25

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1430 цагт Вольво маркийн 86-82 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн их хэмжээний маханд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар Баян-өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжиллээ. Гарал үүслийн гэрчилгээ дээр баталгаажилт хийх гарын үсэг бүрэн хийгдсэн байсан бөгөөд асуудлыг тодруулахаар ажиллаж байна.

Тус махнаас эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага стандартыг хангасан эсэхийг тодруулахаар дээж авч Нийслэлийн Мал Эмнэлэгийн Газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ. Энэ хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар зөрчлийн хэрэг нээж шалгаж байна.


Үхсэн байж болзошгүй малын махыг нийслэл рүү оруулахаар завдсаныг саатууллаа  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй