Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-04-13 15:18:04

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүдийн асуулт, хариултаар хуралдааныг үргэлжлүүлэв.  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг нарын гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэлсний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг хуулийн төслийн талаар намын бүлэг дээр сайтар нухацтай ярилцах шаардлагатай гэж үзэн, 5 хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй