
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон сууцны байранд зочид буудал, хостелын үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуульд гарын үсэг зурлаа. Шинэ хууль 2019 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм.
Хуулийг эрх зүйн мэдээллийн порталд дөрөвдүгээр сарын 15-нд бүрэн эхээр нь тавьсан байна. Энд орон сууцны зориулалттай байрыг зочид буудлын үйлчилгээ явуулах зорилгоор ашиглаж болохгүй гэж заажээ.
Ийм шийдвэр гаргах болсон нь Оросын аялал жуулчлалын бүсэд нөлөөлж магадгүй гэж үзэж байна. Энэ нь амралтын улиралд энэ төрлийн зочид буудлууд дүүрсэн байдагтай холбоотой гэнэ.
Орон сууцны байранд зочид буудал, хостел ажиллуулахыг хориглолоо | ||
Үзсэн: 1527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.