
Хар тэнгисийн сав газарт орж ирсэн Америкийн тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч хөлөг онгоцыг Оросын байлдааны онгоцнууд хянан ажиглалт хийж эхэлсэн байна. Энэ тухай ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлснийг хэвлэлүүд онцолж байна.
Росс нэртэй Америкийн мина зөөгч хөлөг онгоцыг Оросын эргийн хамгаалалтын флотын радио техникийн хэрэгслүүдээр хянаж байгаа юм байна. Мөн Америкийн байлдааны хөлгийн үйлдэлд харуул хамгаалалтын Василий Быков, тагнуулын "Иван Хурс" хөлгүүд ажиглаж байгааг батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд Оросын хилийн ойролцоо Умард Атлантын эвслийнхэн үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлэх болсон. НАТО үүнийгээ Оросын түрэмгийллийг тогтоон барих зорилготой хэмээн нэрлэдэг.
Харин Кремлийн зүгээс Москва бусад улс орнуудад аюул занал учруулдаггүй хэмээн баталдаг ч ашиг сонирхолд нь аюултай үйлдлүүдийн хариуг өгөх болно гэдгээ онцлон мэдэгдэж ирсэн юм. Мөн Оросын гадаад хэргийн яамнаас НАТО-гийн идэвхжил нэмэгдэж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэж болзошгүйг анхааруулдаг. Керчийн хоолойд Оросын эргийн хамгаалалтынхан, Украины тэнгисийн цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан. Үүний дараа Умард Атлантын эвсэл тус хоолойгоор Украины хөлөг онгоцнуудыг чөлөөтэй нэвтрүүлэх баталгаа болгож хар тэнгис рүү байлдааны онгоцнуудаа илгээхээ мэдэгдсэн юм. энэ хүрээнд байлдааны онгоцнуудаа Хар тэнгис дэх Оросын хилийн ойролцоох бүс рүү илгээж байршуулах болсон юм.
Оросын хөлгүүд Хар далай дахь Америкийн байлдааны хөлгийг хянаж байна | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.