
Дэлхийн 4 ширхэг үлдээд байсан хамгийн ховор төрлийн яст мэлхийнүүдийн нэг үхжээ. Хятадын өмнөд бүсэд байдаг Сюжу амьтны хүрээлэнд тэжээж байсан Рафетус Свайно буюу Шанхайн зөөлөн хуягт аварга том яст мэлхий өнгөрөгч бямба гарагт үхсэн байна. Ингэснээр энэ төрлийн мэлхий дэлхий дээр ердөө 3 ширхэг үлдэж байгаа юм байна.
Шинжээчид 90 гаруй насалсан яст мэлхийд хэд хэдэн удаа хиймлээр үр тогтоох оролдлого хийж байсан байна. Сүүлийн удаад яст мэлхийг үхэхээс нь 24 цагийн өмнө 5 дахь удаагийн оролдлого хийсэн байна. “Үр тогтоох үйл ажиллагааны явцад ямар нэгэн хүндрэл үүсээгүй, ажиллагааны дараа биеийн байдал нь хэвийн сайн байсан ч, маргааш нь муудсан” хэмээн мэргэжилтнүүд ярьжээ. Сюжу амьтны хүрээлэнгийн зөөлөн хуягт аварга яст мэлхий юунаас болж үхсэнийг мөрдөж шалгах ажил эхэлсэн байна. Мөн энэ эмэгчин яст мэлхийн өндгөвчийн эд эсийг судалгааны зорилгоор авчээ.
Ан агнуур, загасчлал, амьдрах орчныг нь устгах зэрэг хүмүүсийн буруутай үйлдлээс болж Шанхайн зөөлөн хуягт аварга яст мэлхийн төрөл зүйл устахад хүрчээ. Одоогоор энэ төрлийн яст мэлхийн цор ганц эрэгчин болох 100 гаруй настай нэг яст мэлхий Хятадын Сюжу амьтны хүрээлэнд байгаа бол, 2 эмэгчин нь Вьетнамд байгаа юм байна.
Яст мэлхийд хэд хэдэн удаа хиймлээр үр тогтоох оролдлого хийжээ | ||
Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.