
Бразилын ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолыг Америкийн Үндэсний түүхийн музей зохион байгуулахгүй. Жил бүр “Америк Бразилын Худалдааны танхим”-аас Америкийн үндэсний түүхийн музейд “Оны хүн” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Америк Бразилын эдийн засгийн харилцаанд хамгийн том хувь нэмэр оруулсан тус бүр нэг хүнийг шалгаруулдаг уг ёслолд энэ жил Бразилын хэт барууны улс төрч, ерөнхийлөгч Жайр Болсонару-г урьжээ.
Гэвч даваа гарагт музейн зүгээс энэ ёслолыг зохион байгуулах боломжгүй гэж мэдэгдсэн байна. “Ёслол болох шийдвэр өнгөрөгч 7 хоногт гарахаас өмнө манайх гаднын захиалга авсан байсан. Тиймээс манай музей “Бразил-Америкийн худалдааны танхим”-ын баярын үйл ажиллагааг зохион байгуулах оновчтой газар биш гэдэгт бид бүхэн санал нэгдлээ” хэмээн Америкийн Үндэсний түүхийн музейн твиттер хуудсанд бичсэн байна.
Энэ талаар хэвлэлүүд, “Америкийн Үндэсний түүхийн музей Бразилын ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулахгүй.” хэмээн бичиж байна. Учир нь ерөнхийлөгч Жайр Болсонару, сонгуулийн ажлынхаа үеэр Парисын уур амьсгалын гэрээнээс гарч, Амазоны ширэнгэн ойд үйл ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байсан юм.
Тэрээр өнгөрөгч 7 хоногт байгаль орчны ял шийтгэлээс хэлтрүүлэх байгууллага байгуулж, Амазоны нөөц баялгийг олборлуулах талаар үг хэлж байгаль орчны мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Бразилын ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулах боломжгүй гэв | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.