
Америкийн сэтгүүлзүйн болон урлагийн бүтээлүүдэд олгодог Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо. Өнгөрөгч 2018 онд Америкийн нэгэн сургуульд гарсан галт зэвсгийн халдлагын мэдээллийг ил болгосон эрэн сурвалжилгаараа Шагналын олон нийтийн үйлчилгээний төрөлд Америкийн “Соуф Флорида Санн Сентинел” гэдэг сонин шалгарч Пулицер хүртсэн байна.
17 хүн үрэгдсэн галт зэвсгийн халдлагын өмнө болон дараа сургууль цагдаагийнхны аль аль нь алдаа гаргасныг сонинд ил болгон нийтэлсэн байна. Тодруулбал, халдлага үйлдсэн этгээд хэрхэн сургуульруу хууль бусаар нэвтрэх боломжтой байсан, хэрхэн 1 цаг орчмын туршид сургууль дотор чөлөөтэй явж байсан зэргийг нарийн эрэн сурвалжилж мэдээлжээ.
Мөн 2019 оны Пулицерийн шагналын тайлбар мэдээллийн төрөлд Нью-Йорк Таймс сонин, Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын санхүүгийн үйл ажиллагааг эрэн сурвалжилсан бүтээлээрээ авсан байна.
Тэгвэл Үндэсний мэдээллийн төрөлд, Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өөртэй нь холбоотой байсан гэх 2 эмэгтэйд мөнгө төлсөн гэх мэдээллийг ил болгосноороо өдөр тутмын “Волл Стреет жоурнал” сонин Пулицерийн шагналын эзэн болжээ.
Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.