Шууд Chart

Дональд Трамп, Ким Жон Ун нар гурав дахь удаагаа уулзах шаардлагатай гэв

2019-04-16 16:35:33

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар гурав дахь удаагаа уулзах шаардлагатай байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр хоёр улсаас ажлын хэсэг гарч, уулзалтын хамтарсан төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. “Манай ажлын хэсэг төлөвлөгөө гаргаж, Умард Солонгостой хамтран ажиллаж байна. Ким Жон Ун энэ оны сүүлчээр уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн” гэж Помпео тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр Төрийн департаментаас гурав дахь уулзалтыг явуулах хэлэлцээрийг хурдавчлах хүсэлтэй байна гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай гурав дахь удаагаа уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэрээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд АНУ-ыг алхмаа өөрчилнө гэж найдаж байна. АНУ-ын төрийн тэргүүн ч Умард Солонгосын удирдагчтай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэж байсан юм.


Дональд Трамп, Ким Жон Ун нар гурав дахь удаагаа уулзах шаардлагатай гэв  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй