Шууд Chart

Надежда Савченко, Владимир Рубан нарыг суллав

2019-04-17 12:54:09

Украины Броварын дүүрэг дундын шүүхээс энэ сарын 16-нд шилжих шөнө тус улсын Ардын депутат Надежда Савченко, олзлогдсон хүмүүсийг чөлөөлдөг “Офицерын корпус” байгууллагын удирдагч асан Владимир Рубан нарыг суллалаа. Тэднийг хорих хугацаа энэ сарын 16-нд дуусгавар болсон тул ийнхүү чөлөөлсөн байна. Шүүхийн шийдвэрийг танилцуулахад танхимд байсан хүмүүс алга ташиж баяр хүргэжээ.

Савченко “Би энэ танхимаас эрх чөлөөтэй хүн болон гарч байна. Би эрх чөлөөгөө эргүүлэн авч чадлаа. Одоо Украины төлөө тэмцэх болно. Энэ шүүхэд буруугүй гэдгээ батлах болно. Харин одоо хаашаа ч яарахгүй байна” гэж мэдэгджээ.

Украины парламентын гишүүн, Украины баатар, цэргийн нисгэгч асан Надежда Савченког Дээд Рад болон Киевийн Засгийн газрын хороололд алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэх хэрэгт сэжиглэсэн юм. Үүнээс гадна түүнийг Рубантай нийлж, Ерөнхийлөгч Петр Порошенко руу халдахаар зэхэж байсан гэж сэжиглэжээ.

Ингээд өнгөрсөн 2018 оны гуравдугаар сарын 22-нд Дээд Радаас Савченког эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл өгч, түүнийг саатуулж хорьсон юм. Рубан, Савченко нарын эсрэг эрүүгийн хэргийн мөрдлөг шалгалт өнгөрсөн наймдугаар сард дууссан ч тэднийг хорих хугацааг хэд хэдэн удаа сунгасан байна. Гэхдээ Савченко буруутай нь тогтоогдвол 15 жил, эсвэл бүх насаараа хорих ял эдлэх юм.


Надежда Савченко, Владимир Рубан нарыг суллав  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй