
БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2019 оны эхний улиралд жилийн дүнгээр 6.4 хувьд хүрсэн талаар Хятадын Төрийн статистикийн хорооноос гаргасан тайланд дурдаж байна.
“Урьдчилсан тооцоогоор БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2019 оны эхний улиралд жилийн дүнгээр 21.23 их наяд юань буюу 6.4 хувьд хүрлээ” гэж лхагва гарагт мэдээлжээ.
Энэ бол “Ройтерс” агентлагийн санал авсан шинжээчдийн хүлээлтээс илүү өндөр үзүүлэлт юм. Шинжээчид ДНБ-ий өсөлт эхний улиралд өмнөх оны дөрөвдүгээр улирлын 6.4 хувиас буурч, 6.3 хувьд хүрнэ гэж таамаглаж байлаа.
Хятадын засаг захиргаа энэ онд Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6-6.5 хувиар тооцож байв. Өнгөрөгч онд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, 1990 оноос хойш хамгийн бага түвшиндээ буюу 6.6 хувьд хүрсэн юм. Гэсэн ч БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэсэн байр сууриа хэвээр хадгалж үлдсэн билээ.
БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 6.4 хувьд хүрчээ | ||
Үзсэн: 1652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.